Хуудас ачаалж байна
Дараагийн дэлгэцийг бэлдэж байна.
Хуудас ачаалж байна
Дараагийн дэлгэцийг бэлдэж байна.
Сүүлд шинэчлэгдсэн: 2025 оны 1-р сар
Манай вэбсайтыг ашиглаж буй хэрэглэгч та доорх үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрсөн гэж үзнэ. Үйлчилгээний нөхцөлийг анхааралтай уншихыг зөвлөж байна.
Манай платформыг зөвхөн хууль ёсны зорилгоор, бусдын эрхийг дээдлэн ашиглана уу. 18 насанд хүрсэн хэрэглэгч л бүртгэл үүсгэж, агенттай холбогдох боломжтой. Бүртгэлийн мэдээллийн үнэн зөвийг та хариуцна.
Худал мэдээлэл тарааx, бусад хэрэглэгчийн мэдээллийг зөвшөөрөлгүйгээр авах, платформыг техникийн аргаар тоормослох, хортой програм тарааx үйлдлүүд хориглогдоно. Зөрчил гарвал бид таны хандалтыг хязгаарлах эрхтэй.
Вэбсайт дээрх бүх агуулга, зураг, текст, лого, дизайн болон бусад материал нь Пийс Энд Лайт Проперти ХХК-ийн оюуны өмч юм. Зохиогчийн эрх эзэмшигчийн бичгээр өгсөн зөвшөөрөлгүйгээр ашиглах, хуулбарлах, өөрчлөх, нийтлэх, тараахыг хориглоно.
Пийс Энд Лайт Проперти ХХК нь гуравдагч этгээдийн мэдээлэл, гаднын холбоосын агуулга болон хэрэглэгч, худалдагч, түрээслүүлэгч, агент хоорондын гэрээ хэлцэлтэй холбоотой маргаанд хариуцлага хүлээхгүй. Платформаар дамжуулан хийгдэх аливаа хэлцэл, шийдвэрийн эрсдэлийг холбогдох талууд өөрсдөө хариуцна.
Бид үйлчилгээний нөхцөлийг цаг үеийн байдлаас шалтгаалан өөрчлөх эрхтэй. Өөрчлөлтийн тухай та бүртгэлтэй имэйлээрээ мэдэгдэл авна. Шинэчлэгдсэн нөхцөлийг зөвшөөрөхгүй бол үйлчилгээний хэрэглээг зогсоох боломжтой.
Үйлчилгээний нөхцөлтэй холбоотой асуулт байвал Пийс Энд Лайт Проперти ХХК-тай hello@dev.plp.mn имэйл хаяг эсвэл +976 7777-7777 утсаар холбогдоно уу. Хан-Уул дүүрэг, 15-р хороо, NM тауэр, 201 тоот.